УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт 360 градус ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ цагдаагийн хурандаа Ц.Батсүх өөрөөс нь нэг сая ам.доллар нэхсэн гэх асуудлыг дахин хөндсөн. Уг асуудлыг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ анх ярьж байсан юм.
Харин тухайн үед хурандаа Ц.Батсүх "Энэ бол гүтгэлэг. Увайгүй, ичгүүр сонжуургүй гүтгэлэг. Хувь хүний өс хонзонгийн хийгээд улс төрийн өс авах гэсэн л гүтгэлэг яваад байгаа юм. Өөрийнх нь яриагаар бол тэр мөнгө төгрөг нэхсэн гээд байгаа нь 2013 оных юм шиг байгаа юм. Тэр үед би Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байлаа. Харин Н.Номтойбаяр яасан гэхээр Мунзуйтайгаа нийлээд бааранд зодоон цохион хийж, хутга шөвөгний хэрэгт холбогдсон байсан үе нь. Тэр хэрэг дүүргийн мөрдөнд шалгагдаж байсан. Та бүхэн санаж байгаа бол Н.Номтойбаяр тэр үед сонин хэвлэлээр өөрийгөө буруу зөрүү шалгалаа гээд ярьдаг байсан" хэмээн ярилцлага өгч байв. Харин уг асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас нэг сая ам.доллар нэхсэн гэх хурандаа Ц.Батсүх гэж хэн болох талаар товч танилцуулъя.
Ц.Батсүх нь 1993 оноос Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж эхэлсэн. Тэрбээр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч Д.Дорлигжав Хууль зүйн сайд 2015 оны нэгдүгээр сарын сүүлчээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг эргүүлэн томилсон. Улмаар 2015 оны тавдугаар сарын 3-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүхийг томилсон байдаг. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэх нь бий
| Н.НОМТОЙБАЯРААС НЭГ САЯ АМ.ДОЛЛАР НЭХСЭН ГЭХ ХУРАНДАА Ц.БАТСҮХ ГЭЖ ХЭН БЭ |
|
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |