УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-30 –ны өдрүүдэд болж, долоон өдөр хуралдсан. Тус чуулганы үеэр хуралдаанд оролцоогүй тасалсан гишүүдийн нэрс нийтэд ил болсон юм. Ингээд та бүхэнд ээлжит бус чуулганы долоон өдрийн хуралдааны ирцийн мэдээллийг танилцуулж байна.
Д.Батлут гишүүний хувьд 4 удаа тасалж, 1 удаа орон нутагт томилолттой байжээ. Ж.Ганбаатар гишүүн 3 удаа гадаадад томилолттой байсан бол 2 удаа тасалсан.
Харин Б.Пүрэвдорж гишүүн 5 удаа орон нутагт томилолттой гэх шалтгаанаар УИХ-ын ээлжит бус чуулганд оролцоогүй байна.
Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах тайлбарыг хийсэн юм. “Чуулганы ирцийн мэдээг гаргахдаа чөлөөтэй, эмнэлгийн чөлөөтэй, тасалсан, хоцорсон, гадаадад, орон нутагт гэсэн ангиллаар гаргасан. Д.Ганмаа гишүүн 7 удаагийн хуралдаанд УИХ-ын даргын захирамжаар чөлөө авсан Долоодугаар сарын 29-өөс наймдугаар сарын 20-ны өдрүүдэд салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлаар АНУ-д хувийн зардлаар явсан. Мөн наймдугаар сарын 21-есдүгээр сарын 15 хүртэл салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлаар дахин АНУ-д өөрийн зардлаар явсан. Тиймээс Д.Ганмаа гишүүн ээлжит чуулганыг таслаагүй. Албан ёсоор холбогдох дүрэм журмын дагуу чөлөө аваад УИХ-ын даргын захирамж нь гараад олон улсын хуралд оролцоод ирсэн.
Х.Баттулга гишүүн долоон удаагийн хурлын хоёрт нь суусан. Таван удаагийн хуралд оролцоогүй. Нэг удаа тасалсан бол 3 удаа гадаад, 1 удаа орон нутагт томилолттой байсан” гэв.
УИХ-ын Байнгын хороо болон чуулганы ирцийг 2002 оноос дотоодын болон албан хэрэгцээндээ зориулан гаргаж эхэлсэн бол 2017 оноос УИХ-ын чуулганыг хаахад мэдээлдэг болсон. Харин 2021 оноос сар бүр их хурлын цахим хуудсанд УИХ-ын байнгын хороо болон чуулганы ирцийг олон нийтэд ил тод тавьдаг болжээ.
| Д.Ганмаа гишүүн ээлжит бус чуулганыг таслаагүй, олон улсын хуралд өөрийн зардлаар оролцоод ирсэн |
|
Улаанбаатар хотод зохион байгуулах КОП17 хуралд 197 улсын төлөөлөл оролцоно
2026-07-28 11:50:42
Элчин сайд Д.Булган “ICCROM”-ийн Аруна Франческа Мариа Гужралтай уулзав
2026-07-28 08:08:44
2026-07-28 08:01:17
Д.Номин-Эрдэнэ Унгарын рапид тоглолтын улсын аварга болжээ
2026-07-28 07:41:36
“Эхлэл” клубийнхэн “KIMUNYOUNG CUP 2026”-аас 4 алт, 8 мөнгө, 21 хүрэл медаль хүртлээ
2026-07-28 07:29:56
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд холимог тулааны төрөл анх удаа багтлаа
2026-07-28 07:12:14
2026-07-28 07:07:36
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-07-28 07:04:12
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2026-07-28 07:03:26
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-07-28 07:00:08
ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ
2026-07-28 07:00:01
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-07-28 06:59:43
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан, үүлэрхэг байна
2026-07-28 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал аривдана
2026-07-28 06:00:00
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж, иргэдэд нээлттэй болно
2026-07-27 16:37:31
Ерөнхий сайд Н.Учрал, Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав
2026-07-27 15:08:28
НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн хүүхдийн хөгжлийг дэмжих багцыг хүлээлгэн өглөө
2026-07-27 12:43:35
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-27 11:17:33
"Маршал Таун" хотхоны оршин суугчид: Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
2026-07-27 10:24:13
Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
2026-07-27 10:23:42
Өвөр Монголд нүүрстөрөгчийн тэг ялгаралттай технологи хэрэгжиж эхэллээ
2026-07-27 10:20:21
“Tornado” клуб “KUY-CUP 2026”-аас 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль авлаа
2026-07-27 09:50:10
“Алдартан” клубийнхэн “KIM UN YOUNG CUP 2026”-аас 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв
2026-07-27 09:30:19
А.Бат-Оргил “U-18”, “U-20” ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг тогтоов
2026-07-27 07:20:07
Японы “МЭЙТОКҮ ГИЖҮКҮ”-ийн захирал “Олимпын Алдар” одон хүртлээ
2026-07-27 07:00:35
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |