УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд болон УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-30 –ны өдөр хүртэл үргэлжилсэн. Тус чуулганаар 30 хууль тогтоол баталж, 53 ажлын хэсгийг байгуулжээ.
Хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр тав, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр ес, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр гураь, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хүрээнд таван ажлын хэсэг байгуулсан.
Эдгээр ажлын хэсгийн 18 нь энэ оны намрын ээлжит чуулганаар холбогдох санал дүгнэлтээ бэлтгэн танилцуулах бол үлдсэн ажлын хэсгүүд ирэх 2025 оны хаврын чуулганаар санал дүгнэлтээ танилцуулна.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: “2024 оны намрын ээлжит чуулган энэ оны аравдугаар сарын 1-нд эхэлнэ. 2025 оны улсын төсвийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн. Шинэ төсвийн тухай хуулиар УИХ-д есдүгээр сарын 1-нд төсвийн төслөө гарган мэдүүлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ, болон төсвийн байнгын хороо хууль тогтоомжид заасан журмын дагуу аравдугаар сарын 1 хүртэл хугацаанд улсын төсвийн төслийг олон нийтэд хэлэлцүүлдэг, иргэдээс санал хүсэлт авдаг хуультай болсон. Тус төслийг “D-Parliament” цахим хуудсанд байршуулсан байгаа. Мөн иргэд олон нийтийн саналыг авах бэлтгэл ажил хангагдаад, үе шаттайгаар олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллаж эхэлж байна” гэв.
| Б.БААСАНДОРЖ: Улсын төсвийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж, иргэдээс санал хүсэлт авдаг болно |
|
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |