• Өнөөдөр 2025-04-02

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцууллаа

2024-08-27,   297

     УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр Төсвийн тодотголтой холбогдох хуулиудын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцууллаа. 
 
    Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас наймдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2024 оны наймдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёрдох хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар  дээрх хуулийн төслүүдийг хоёрдох хэлэлцүүлэгт бэлдэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу УИХ-ын байнгын хороонд эрхлэх асуудлынхаа хүрээнд мөн Төсвийн зарлигийн хяналтын дэд хороо дээрх төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллын олонхын дэмдэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, санал дүгнэлтийн хамт төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцсэн болно. УИХ-ын эрхэм гишүүдээ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийн хүсье” гэв.
 

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188