Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 126 гишүүнтэй УИХ-ыг байгуулахаар тогтож, холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор ийнхүү сонгуулийг зохион байгуулж байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч, нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдоно.
Сонгогч та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харна уу.
Мөн https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулах харах боломжтой. 1800-2800 сонгогчдын лавлах мэдээлэл авах боломжтой.
| Сонгогчдоо санал өгөх байршлаа эндээс хараарай |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |