Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар өнөөдөр Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чун Юй Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга Чун Юй Ён-тэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурлаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгсон явдал бол Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын үйл ажиллагаанд манай залуу улстөрчид идэвхтэй байр суурь эзэлж байгаагийн илрэл юм гэсэн байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сантай хамтран ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтад Төв Азийн орнуудын парламентын тэргүүн, гишүүдийг оролцуулахад Байнгын хорооны дарга Чун Юй Ён-ы дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, Алтай дамнасан улс орнуудын соёл, хэл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хэмээгээд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хуралд оролцогчдод амжилт хүссэн талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлжээ.
| Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал болно |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |