• Өнөөдөр 2024-05-18

Баяраар ажилласан худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авч байна

2021-01-03,   567

Улсын хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэх цэгүүдэд давхардсан тоогоор 497913 хүн шинжилгээнд хамрагдсан байна.
 
Өнөөдрөөс эхлэн нийслэлд шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны төвүүдэд явуулын коронавирусийн халдвар илрүүлэх идэвхтэй тандалт, шинжилгээний үйл ажиллагааг эхлүүлсэн талаар  ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5807 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний сорьцод халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1263 болсон . 
 
Шинээр илэрсэн 21 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд бусад орон нутгуудаас шинээр халдвар илрээгүй байгаа юм. Түүнчлэн халдварын эх үүсвэр нь тодорхойгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэдийн дунд шинж тэмдэггүй халдвар авсан иргэн байхыг эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан.

Баяраар ажилласан худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188