• Өнөөдөр 2024-04-29

Х.НЯМБААТАР: Э.Бат-Үүл даргын үед хохирсон хүмүүст байр олгоно

2024-01-09,   1383

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

 
Тэрбээр “Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг нийслэлээс барьж өгнө. Цэвэр, бохир, ус дулаан татагдаад сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцэрчихсэн. Одоо тэнд байгаа айл өрхүүдийг түр 24 сар нүүлгэх ажил үлдсэн. Ингэхдээ, бид энэ хугацааны тохилог орон сууц түрээслээд амьдрах мөнгийг нь төлнө. Үүнээс гадна, гэр хорооллыг орон сууцжуулахын тулд нүүлгэн шилжүүлж барилга барихаас өөр ямар ч арга байхгүй. Сургууль, цэцэрлэг ойр байр, айл өрхүүдийг тохилог орон сууцанд түрээс төлөх мөнгийг нь төлөвлөж байгаа. Хэлчихээр айлууд үнэ ханшаа өсгөчих вий гэдэг айдастай байна. Нэг айлд нэг сая төгрөгөөс дээш төгрөг төсөвлөсөн. Ам бүлийн тооноос шалтгаалж тооцооллыг ихэсгэнэ. Бид гэр хороололд дорвитой алхам хийхгүй бол 21-р зуунд нүхэн жорлонтойгоо хэвээр үлдэх нь байна. Манай сөрөг хүчнийхэн гэр хорооллын айлуудын газрыг булаах гэж байна гэж яриад байгаа. Э.Бат-Үүл даргын үед хохирсон хүмүүсийг энэ сард цуглуулж уулзаад бүгдэд нь нийслэл байр олгохоор шийдсэн. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа айлуудад энэ гурав болон дөрөвдүгээр сард ашиглалтад орох Нийслэлийн орон сууцны корпорацын өмчлөх эрхтэй байруудыг санал болгоно. Энэ хүмүүсийг 10 гаруй жил орох оронгүй, айлаас айл дамжуулсандаа уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах гэж байгаа” гэлээ.

Х.НЯМБААТАР: Э.Бат-Үүл даргын үед хохирсон хүмүүст байр олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:45:24
    Zochin: Ene hulgaichuud ulniihaniig zusardaj hudaldah ajildaa ch orloo shuu ednii mungu gej yu baidagiin ene torguuli mprguuli hulgai hiisen munguuree avilgaldah ni l l dee ulniihaniig...???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:44:37
    Zochin: Ene hulgaichuud ulniihaniig zusardaj hudaldah ajildaa ch orloo shuu ednii mungu gej yu baidagiin ene torguuli mprguuli hulgai hiisen munguuree avilgaldah ni l l dee ulniihaniig...???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:56:05
    Л БАТНАСАН : ГЭР ХОРООЛОЛИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ШИЙДЭЖ БГАА ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ НҮХЭН ЖОРЛОНГООС САЛНА ГЭДЭГ ЧИНЬ ЭРҮҮЛ САЙХАН ХОТ БОЛОХЫН АЛХАМ......ДАХИН АМЖИЛТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-09 20:21:17
    S: S AWI80955877AX NRT UILCHLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-09 16:49:33
    Ж болдбаатар: Буурал хулгаич батүүлиин хиисэн ажил баихгүи улсын төсөвын мөнгө шүү хулгаич батүүл гаргаж авсан дээр
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188