• Өнөөдөр 2024-04-29

Г.Дамдинням: Бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

2024-01-04,   143

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Сонгуулийн хуультай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, "Цахим орчин дахь хуурамч хаягийн гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар хийж буй үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд олж чадна гэж байна. Сонгуулиар хэдэн мянган хүн дэмжинэ. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо шалгаж чадах уу.  Сонгуулийн хуулиар бүртгэлтэй албан ёсны хаягаа өгөх юм байна. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.  Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Ямар нэгэн бэлэг сэлт хүнээр дамжуулж өгөх, амлах, сугалаа зохион байгуулах зэрэг бүгд хориотой. Машин тэрэг, хурдан морины сугалаа явж байна. Оны бүгд өмнө амжууллаа, хууль чөлөөтэй байсан учраас болсон байх. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу" гэв.  

Г.Дамдинням: Бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 16:12:00
    Зочин: Иймэрхуу этгээдуудийг гаргахаа нам болих хэрэгтэй!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188