Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын "Хуралдай" бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор гурван төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая ам.долларын Сенчири-3 бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.8 хувь бөгөөд хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд.
АНУ-ын Төв банкны хүү 5.5 хувийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна. 2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100 хувь амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.
Сенчири-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо. 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулна" гэв
| Б.ЖАВХЛАН: 2029 он гэхэд бүх бондын төлбөрийг төлж барагдуулах боломжтой |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |