Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас дараах мэдээллийг өглөө.
Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх "Цагдаагийн байгуулгад нэр бүхий хувь хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-тэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 20 болон энэ оны зургаа, долоо, ес, аравдугаар сард эрүүгийн хуульд заасан гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар иргэн Ө-г шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэнийн нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараасан болон бусдын эд хөрөнгийг авах гэсэн заналхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэх зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Харин иргэд, хуулийн этгээдээс гомдол ирсэн учраас хүлээн авч шалгаж байгаа юм. Иргэн Ө-г шалгаж байгаатай холбогдуулан энэ оны зургадугаар сараас цагдаагийн байгууллагат ирж мэдүүлэг, байцаалт өгөхийг өөрийнх нь хувийн гар утас руу удаа дараа мэдэгдсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн Ө-д яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй. Тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авах үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Ө-г биш, иргэн Ө-г шалгаж байгаа гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэлээ.
| ЦЕГ: Иргэн Ө-г шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |