• Өнөөдөр 2024-05-02

ЕТГ: Морин хуур чуулгад Чингис хаан одон хүртээнэ

2023-11-13,   773

   “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл өглөө. 

         Тус газрын дарга Я.Содбаатар “Энэ жил Улсын филирмонийн дэргэдэх Морин хуурын чуулгад Чингис хаан одон олгоно. Морин хуур чуулга бол 1992 оноос байгуулагдсан түүхтэй. Монголчуудын өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх билээ” гэв. Харин Соёлын сайд Ч.Номин “Улсын Филирмонийн дэргэдэх морин хуурын чуулган 2003 оны Юнескогоос өнө эртний оюун санааны охь болсон энэхүү бүтээлийг ирээдүй хойчид зориулан бүртгэж авсан. Үүнээс гадна манай морин хуурын чуулга Монгол Улсын Соёлын элч болж улсаа олон улсад сурталчлан таниулах ажлыг хийж авч явдаг. Бид Монгол Улсын хэмжээнд язгуур, сонгодог, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлж явах бодлогыг барьж байгаа” гэлээ.

ЕТГ: Морин хуур чуулгад Чингис хаан одон хүртээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188