• Өнөөдөр 2024-05-02

Д.ТОГТОХСҮРЭН: Өндөр настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ

2023-11-06,   926

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнөөдрийн хурлаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг хийлээ.

 
Тэрбээр "Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Гэвч 10 хувийн нэмэгдэл нь бага тэтгэвэр авагч буюу 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд бага нэмэгдэхээр байгаа тул нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг Ерөнхий сайд  болон бүлгийн гишүүд дэмжлээ. Иймд 100 мянган төгрөг болгох эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо. Манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь нь бага тэтгэвэр авч байна" гэв.

Д.ТОГТОХСҮРЭН: Өндөр настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 18:36:02
    Zochin: Энэ улсад хууль хэрэгжинэ гэж бүүр алгаа тээ. Уул нь саяхан л НДШ-ийн багц хуулиа шинэчилж батлаад тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүр 10%-р нэмнэ гэж заасан биз дээ. Тэгсэн өнөөдөр ЕРӨНХИЙ САЙД НЬ хууль зөрчсөн юм яриад зогсож байх юм. Ер нь энэ эргүү их хурлын гишүүд ямар хууль баталснаа ч мэддэг юмуу даа. Хэрэв хууль мөрдөхгүй юм тэр олон тэнэгүүд хууль баталж байна гэж их хурлын гишүүн гээд улсын мөнгө хороож суух шаардлагагүй юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 14:44:29
    Зочин : 1сарын 1 нээсэн нэмээч та нар одоо сонгууль болж байгаа болохоор л нэг юм нэмж бга биз дээ хэдэн ахмад байгаа билээ дээ хөөрхий хүний гарт л бна шдээ энэ хэд маань эм тарианаас илүү гарахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 13:32:51
    Иргэн: Сонгуулиа гэж……
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 13:23:09
    Zochin: Iim ergyy malnuud sh dee. Songuuliig khudaldaj avch bna sh dee. Khymyys avch bsan tsalingiikhaa khemheegeer tatvar tulj, tulsun tatvar, ajillasan jiliikhee khemjeegeer l tetgevree togtoolgoo biz dee. Tegvel khyn byriin tsalingaas ikh baga bish ijil khemjeenii tatvar avch baival taarna. Bid nar ch gsn undur tulsun tatvariikhaa zuryyg avii khuue ergyy ********. Er n' bol undur tulsnyydiin mungunuus ilyy gargaj khamgiin bagaar tulj bgaa khymyys baga ch gsn tetgevriig n' olgoj bgaa biz dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188