• Өнөөдөр 2024-05-02

П.Сайнзориг: Төлбөртэй бүсэд нэвтэрсэн автомашины төлбөрийг ирэх сард нь нэхэмжилнэ

2023-11-02,   485

             Хотын дарга Х.Нямбаатар Хангарьд ордноосоо хааш хаашаа 800 метрийн радиуст төлбөртэй бүс тогтоох төсөл танилцуулж, түүнийгээ хууль болгож боогоод УИХ-д өргөн барьсан. Хотын төв рүү нэг удаа нэвтрэх таксыг 27,500 төгрөг хүртэл байхаар төсөлдөө тусгажээ. Энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр  “Төрийн байгууллагууд хамтран автомашины цахим гэрчилгээг суурилуулах гэж байна. Мөн төлбөртэй бүсэд хяналтын камер суурилуулж, хяналт хийнэ. Төлбөртэй бүсэд нэвтэрсэн автомашины төлбөрийг ирэх сард нь нэхэмжлэл илгээнэ. Энэ төлбөрийг нөтийн буцаан олголтоороо төлж болно. Мөн банкны дансаа холбоод төлж болно. Үүнээс гадна бүсийн системийг нэвтрүүлэхээс өмнө нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, их багтаамжийн машины зогсоол байгуулна” гэлээ. 

П.Сайнзориг: Төлбөртэй бүсэд нэвтэрсэн автомашины төлбөрийг ирэх сард нь нэхэмжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 22:03:12
    Зочин : Эхлээд өвөл хальтардаггүй унадаг дугуй скутертэй болгочих. Бас 800 м ээс дотогш газраа гулгалаггүй хальтардаггүй явган хүний замтай болгочих. Унаж ирээд тавьдаг машин хөлдлөггүй зогсоолтой боогочих. Хүүхдээрээ хүргүүлж ирээд буцаадаг машинаа өөрөө унаж ирээд орой унаад харьдаг болчихьё. Нэг удаа ирэх буцах төлбөргүй юм чинь энэ харин болох байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 21:18:57
    Зочин: Эхлээд иргэдээ яаж менгетэй болгох бэ?!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188