• Өнөөдөр 2024-05-03

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ө.ОТГОНБААТАР: Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн алхмыг хийнэ

2023-10-16,   1478

МСНЭ-ээс Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан албан тушаалтанд оноох ялын бодлогыг чангатгах заалтыг эсэргүүцэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагынхаа талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л мэргэжлийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцлээ илэрхийлж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол дараа дараагийн эсэргүүцлийн хэлбэрт шилжинэ. Энэ заалтаа авч хаяхгүй бол тэмцлийн дараагийн алхмыг хийнэ. Санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэлэхдээ хэвлэлийнхэнд хамаагүй гэсэн. Бид эх сурвалжаа нуух учиртай. Гэтэл “эх сурвалжаа хэл гэж” шүүх цагдаагаар айлгах замаар эх сурвалжийг мэдэх, олж тогтоох, арга хэмжээ авна. Бидний, иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна” гэлээ.

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ө.ОТГОНБААТАР: Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн алхмыг хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188