• Өнөөдөр 2024-05-16

Н.УЧРАЛ: Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 74-т орлоо

2023-09-13,   690

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  боллоо. Хуралдааны үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг хийлээ.  

Тэрбээр "НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулна. Тоон гарын үсгээ хэрэглэж байгаа 800 гаруй мянган иргэд байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шилэн ажиллагааг явуулсан. Үүнийг олон улсад өндрөөр үнэлж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 үйлчилгээг нэвтрүүлсэн. Монгол хүний уураг тархиас бүтсэн олон программ хангамжийг бүтээсэн инженерүүдийн хамтын бүтээл, өргөмжлөлийг гардуулсан" гэв. 

Н.УЧРАЛ: Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 74-т орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188