• Өнөөдөр 2024-05-19

Х.Бадамсүрэн: 650 орчим тэрбум төгрөг гаргахын тулд зарим хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна

2020-12-13,   734

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, ус, дулаан, хогны төлбөрийг тэглэх шийдвэр гаргалаа. Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-аас санхүүжүүлэх юм. 
 
Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ны захирал Х.Бадамсүрэн ""Эрдэнэт үйлдвэр" 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Түүнээс хойш өртөг зардлаа танах, орлогоо нэмэгдүүлэх ажлыг бүх түвшинд хийж байгаа. 
 
"Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-ын үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг ТӨБЗГ баталсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Цаашид зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг ТӨБЗГ-аар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед "Эрдэнэ"т үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан. 
 
Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, авлага авсан. Цаашид Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь, графикийн дагуу төлбөрийг хийнэ" гэлээ.  

Х.Бадамсүрэн: 650 орчим тэрбум төгрөг гаргахын тулд зарим хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188