• Өнөөдөр 2024-05-18

Маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийнэ гэв

2020-12-12,   755

Маргааш буюу ням гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаан 12.00 цагт Төрийн ордонд болох бөгөөд хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өгнө гэж мэдэгдээд байна. Ирэх даваа гарагийн 06:00 цагаас Улаанбаатар хотын хөл хөриог цуцлахтай холбоотой нэмэлт шийдвэр гаргаж болзошгүй гэсэн хүлээлттэй байна. 
 
Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж, нийслэлийн хөл хориог гурав хоног, Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатарын сумын хөл хориог арав хоног сунгах шийдвэр гаргасан. Энэ дагуу ирэх даваа гарагийн 06:00 цагт Улаанбаатар хотын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хатуу хөл хориог цуцалж, 34 салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. 

Маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийнэ гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188