• Өнөөдөр 2024-05-18

Шадар сайд болон Шуурхай бүлэг тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийлээ

2020-12-09,   553

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын тушаалаар тусгаарлах байранд ажиллах “Шуурхай бүлэг"-ийг томилсон. Ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, гишүүдэд ЦЕГ, ОБЕГ, ЭМЯ, ТЕГ, МХЕГ, БХЯ болон холбогдох бусад байгууллагууд багтсан бөгөөд тус баг тусгаарлах байруудад хяналт, шалгалт хийж байгаа юм.
 
Монгол Улсын Шадар сайд тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлэн байдалтай танилцлаа. Энэ хүрээнд өмнө нь тусгаарлах байраар ашиглагдаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргаад байна. Шалгалтыг энэ долоо хоногт бүрэн хийж дуусгана. 
 
Түүнчлэн тусгаарлах байруудад тавих шаардлагыг өндөрсгөсөн. Тухайлбал, өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах байрны “Түр журам” баталсан. Журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан. Тусгаарлах байруудад нэг бүрчлэн хяналт хийж дахин үнэлгээ өгч, цаашид тусгаарлах байраар ашиглах талаар эцсийг шийдийг гаргах юм. 
 
Мөн “Нэг хүн-нэг өрөөнд”, “Нэг өрх-нэг өрөөнд” гэсэн зарчмыг хатуу баримтлахыг шаардаж байгаа юм.  Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна. 
 
Эхний ээлжид 1700 гаруй хүн авах байрын асуудлыг шийдвэрлэж, цаашид тоог нэмэгдүүлэх юм.
 
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Шадар сайд болон Шуурхай бүлэг тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 21:22:35
    Zochin: Jaahan yum hiiheeree buun sur sunjin bolchihiin. Tsalingii avch bj sur sunjingui hiij boldoggui yumuu. Eldev yum bichih durgui. Tegehdee ene gargaj bgaa shiidveruudiig ni harahaar uneheer utgagui buur uur hurchihiin.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188