• Өнөөдөр 2024-05-02

ТАНИЛЦ: Даваа гарагаас дараах 34 салбарын үйл ажиллагааг нээнэ

2020-12-09,   1070

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, ирэх даваа гарагаас хөл хорионы хатуу дэглэмийг цуцалж, 34 салбарын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. НОК-ын дэргэдэх Ажлын хэсэг нийт 52 салбарт судалгаа хийсэн бөгөөд эхний ээлжинд 34 салбарын үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзжээ. Харин саун, массаж, баар, цэнгээний газруудыг нэн шаардлагагүй гэж хойшлуулсан байна. 

Ирэх даваа гарагаас нээгдэх 34 салбарыг танилцуулж байна. Үүнд: 
  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан
  • Кафе
  • Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  • Хүргэлтийн хоол
  • Кофе шоп
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар 
  • Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслэийн засвар
  • Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  • Авто засвар /агрегат, кузов/
  • Дугай засвар
  • Автомашины угаалга
  • Автомашины доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккумлятоор, гоёл чимэглэл дугай зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Автозогсоол /Битүү, ил/
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана /

ТАНИЛЦ: Даваа гарагаас дараах 34 салбарын үйл ажиллагааг нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 13:09:33
    зочин: хүүе ээ. энэ дотор чинь орчуулгын товчоо болон канон, компьютерийн үйлчилгээ орсон гэж ойлгох уу. учир битүүлэг юм яриад байх юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 11:28:16
    Dorjoo: Jolooniii surgaltiin towuudiig neesen bolow uu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 11:25:31
    zochin: oron nutagruu garah zamaa neehiinmuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 11:24:41
    begzsvren: zamaa neehiinmuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 11:18:18
    Зочин: Дугуйг бас дугай гэж бичдэг болчихоо юу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188