• Өнөөдөр 2024-05-02

Я.Содбаатар: 557,832 хүнд шинжилгээ хийгээд байна

2020-12-09,   460

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, хөл хориог хэсэгчлэн цуцлах асуудлыг хэлэлцэж байна. 
 
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар "Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557,832 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс түргэвчилсэн шинжилгээг 294,336 хүнд, PCR шинжилгээг 262,742 хүнд хийгээд байна. 
 
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна. Их дээд сургуулийн дотуур байранд байсан оюутнуудад 131,6 сая төгрөгийн хоол хүнс, ариутгалын бодисын хангалт хийлээ. Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. 
 
Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 5-наас зохион байгуулж, 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргалаа. Мөн "Ковид-19" халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна" гэлээ. 

Я.Содбаатар: 557,832 хүнд шинжилгээ хийгээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188