• Өнөөдөр 2024-05-03

Даваа гарагаас хөл хориог ЦУЦЛАХ, үйлчилгээний байгууллагуудыг НЭЭХ саналыг хэлэлцэж байна

2020-12-09,   820

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан хөл хориог нээх саналыг эцэслэн шийдвэрлэх юм. 

Улсын Онцгой комисс өчигдрийн хуралдаанаараа хөл хорио хязгаарлалтын дэглэмийг шат дараатай буруулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн гурав хоногоор сунгаж, ирэх даваа гарагаас буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх саналыг гаргажээ.

Харин бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Эдгээр нь Засгийн газрын шийдвэрээр эцэслэгдэх юм.
 
Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар "КОВИД-19" цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулж байна. 
 
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөглсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 495 эмчлэгдэж байна. 
 
Батлагдсан тохиолдлуудын аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан. 
 
Дотоодын халдвар гарах хүртэл арван сарын хугацаанд бэлэн байдлыг хангаж ажилласан боловч хэрэгжилтийн шатанд алдаа дутагдал гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй мөн төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээс болж хүндрэл учруулсан явдалд хүлцэл өчиж байна" гэлээ. 

 


Даваа гарагаас хөл хориог ЦУЦЛАХ, үйлчилгээний байгууллагуудыг НЭЭХ саналыг хэлэлцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-09 15:26:42
    АМАРАА: Орон нутгийн замууд бас нээгдэнэ гэсэн үг үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188