• Өнөөдөр 2024-05-09

Н.УЧРАЛ: Тусгай зөвшөөрлийг И-Монголиа, И-Бизнесээр дамжуулаад бүгдийг нь цахимжуулна

2023-06-21,   565

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа 

Тэрбээр "И-Монгол системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бий. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Удахгүй бүхий л зөвшөөрлийг цахимаар авдаг болно. Шуудангаар иргэдийн гарт зөвшөөрлийн бичгийг үнэт цаас мэт олгодог. Гэвч иргэд QR кодоор авахыг хүсэж байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зайлшгүй бичгэн хэлбэрээр, үнэт цаас мэт цаасаар олгох ёстой байдаг.
 
Тиймээс төрийн үйлчилгээний давхардлыг арилгахаар 120 гаруй хуулийг шийдвэрлэсэн. Тухайлбал, цаасан болон цахим баримт бичиг зөрсөн тохиолдолд анх бичиг баримт үүссэн нөхцөлийг баримтална. Цахимаар хүсэлт гаргавал хуулийн дагуу хүчин төгөлдөр байхаар тооцно. И-Монгол, И-Бизнесээр бүгдийг нь цахимжуулна. Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжуулж чадвал иргэд маш хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно. Зөвшөөрөл авахын тулд тоног төхөөрөмж бэлддэг, хөрөнгө оруулалт хийдэг ч дараа нь зөвшөөрөл гарахгүй байх вий гэсэн эрсдэл иргэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг учир хүний оролцоогүйгээр технологи шийддэг зарчим руу шилжүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд EMongolia Ebusiness платформоор дамжуулаад наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" гэлээ

Н.УЧРАЛ: Тусгай зөвшөөрлийг И-Монголиа, И-Бизнесээр дамжуулаад бүгдийг нь цахимжуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188