Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид сүүлийн нэг жил ямар засаглалтай болсон юм бэ. Үндсэн хуулиар бол парламентын засаглалтай. Гэтэл сүүлдээ парламентын засаглал ч үгүй боллоо. Өнгөрсөн оны наймдугаар сард баталсан ҮХНӨ-өөр Үндсэн хуулиа үгүй хийчихсэн. Гадуур олон хуульч, хууль судлаач байгаа ч үг хэлж чадахгүй байна. Энэ ҮХНӨ-ийн асуудлаар тойрогтоо хоёр удаа очиж, ард иргэдтэйгээ санал, бодлоо солилцсон. Гэтэл иргэд энэ талаар сонсохыг ч хүсэхгүй байна. УИХ-ын өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил нь гурван хүний хоёрыг нь ядууруулж, иргэдээ төсөв, тендерийн хулгай, үнийн өсөлтөд туйлдуулсан юм байна.
УИХ-аас өнгөрсөн жилүүдэд халамжийг хавтгайруулсан. Үүгээр ч зогсохгүй эрх баригчдын хулгай, авлига, хээл хахууль гаарсан. Улсын олон санг дээрэмдэж, бүр авлигын систем тогтоочихсон. Ард түмнээ залхааж, иргэд УИХ-ыг сонсохыг ч хүсэхгүй болгосон байна. Бид хуулийг дээдэлж ажиллах ёстой болохоос хулгайтай тэмцэж байгаа дүр эсгээд ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байж болохгүй.
Сүүлийн хэдэн жил УИХ МАН-ын хэдэн гишүүний хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн олонх нь Засгийн газарт ороод суучихлаа. Одоо ҮХНӨ-д оруулсан саналдаа ард түмний саналаар ядаж нэг удаа сонгогдож үзсэн хүнийг УИХ-д гишүүнээр оруулах ёстой” гэлээ.
| Д.ГАНБАТ: ҮХНӨ-ийн талаар ард түмэн сонсохыг ч хүсэхгүй байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |