• Өнөөдөр 2024-05-19

Зарим яам, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа

2020-12-04,   337

Төрийн албаны зөвлөл удирдах 33, гүйцэтгэх долоон албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар цахим хуудсандаа зарлаад байна. 

Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга,  Гадаадын иргэний харьяатын газрын дарга, Архивын Ерөнхий газрын дад дарга,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл үйл ажиллагаа хийж байна. 

Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд Корона вирусийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирнэ.
 

Зарим яам, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188