Тэрбээр "БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил тод болгосон. Олон нийтэд ил тод мэдээллийн 300 орчим эх сурвалж байдаг юм байна. Эдгээрт дүгнэлт хийж үзэхэд уг сан потенциалтай залуусыг гадаадад сургах хөрөнгө оруулалт хийх ёстой байтал сүүлийн 30 жилд юу болоод өнгөрсөн бэ гэдэг хар хайрцгийг дэлгэж байна. Боловсролын зээлийн сангийн хулгай гэж нэрлээд байгаагийн учрыг тайлбарлая. Боловсролын зээлийн сан анх 1993 онд сургалтын зээлийн сан нэртэйгээр байгуулагдсан. Санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зээл олгоно гэсэн байгаа юм. Яг 30 жилийн дараа санхүүгийн дэмжлэг зайлшгүй хүүхдүүддээ очсон уу гэдэг нь асуудал дагуулсан хэвээр байна. Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг тус сангаар дамжуулж улсын төсвөөс олгосон байна. Эдгээрээс 421 нь бакалаврын түвшний оюутан бөгөөд 167 тэрбум төгрөг, магистр, докторт 1,947 оюутныг суралцахад тус сангаас 196 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ зээлийг зөв олгосон бол мөнгөөр үнэлшгүй хөрөнгө оруулалт юм. Бакалаврын түвшний 421 оюутны 167 тэрбум төгрөг 100% төлөгдөөгүй бол магистр, докторын 196 тэрбум төгрөгийн зээлийн 99% нь төлөгдөөгүй байна. 2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын тушаалаар БЗС-гаас зээл авсан хүмүүс чөлөөлөгдсөн байдаг. 2012-2016 онд хамгийн их буюу 435 хүүхдийн магистр, докторын зээлийг тэглэжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол 40.6 тэрбум төгрөгийн зээл тэглэгдсэн байна. 867 хүнийг БЗС-гийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлсөн үндэслэлийг авч үзвэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 19 дүгээр хуралдааны тэмдэглэлийн дагуу байх юм. Засгийн газрын хуралдааны уг тэмдэглэлд БЗС-гийн зээлээр гадаадад төгссөн суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, барьцаа, эд хөрөнгө, тэдний холбогдох арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэ гэснийг үндэслэн эдгээр хүмүүсийг БЗС-гийн зээлээс чөлөөлсөн нь хууль эрхзүйн үндэслэл биш гэж харж байна. БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн ойролцоогоор 90%-ийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байна” гэлээ
| О.Батнайрамдал: 40.6 тэрбум төгрөгийн зээл тэглэгдсэн байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |