С.Эрдэнэ: Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана

2023-04-20,   816

              АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр, АН-ын дарга асан С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна. Энэ өдөр бид АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйл явдлыг эхлүүлж байна. Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэв.

С.Эрдэнэ: Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com