С.Зоригийн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан талаар НПГ-аас мэдэгдлээ. Тодруулбал, НПГ-аас дээрх иргэдийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт хангалттай байхгүй учраас ялласан тогтоолыг хүчингүй болгосон гэв. Мөн хүчингүй болгосон шийдвэрийг хянах ажиллагаа явагдаж байгаа ажээ. Хянах ажиллагаа дууссаны дараа хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэргийн оролцогч нарт танилцуулах аж. Одоогийн байдлаар албажаагүй байгаа гэсэн үг.
Бид С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 25 жилийн хорих сонсож, зургаан жилийн ял эдлээд байгаа Б.Содномдаржаатай холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч хөдөө яваад эзгүй байлаа.
Харин Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Хүүг минь цагаатгаж, хэргийг нь хүчингүй болгож байгаа мэдээллийг цахим орчноос уншлаа. Хуулийнхны ажил албан ёсоор дуусаагүй учраас бидэнд мэдэгдээгүй байгаа бололтой. Миний хүү ажлаар хөдөө явсан. Өөрийг нь цагаатгасныг сонсоод хачин их баярлах байх. Бид сайхан мэдээ уншаад жигтэйхэн баярлаж байна. Гэхдээ миний хүүг хэлмэгдүүлж, амьдралаар нь бусниулж, сүйтгэсэн хүмүүст гомдож байна. Зургаан жилийн амьдрал нь өргөст торны цаана өнгөрч, зовсон шүү дээ. Эцэст нь, цагаатгагдсан ч бие муутай, амьдралын боломж тааруу нэгэн болж хувирлаа. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Би хүүгийн өмнөөс харамсаж, гомдож явдаг. Гэхдээ нуруу дээрээс хүнд хар чулуу авчихсан юм шиг сайхан байна. Хурдхан шиг тогтоол нь албажиж ирээсэй” гэсэн юм.
| Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь хэлмэгдүүлсэн ч цагаатгасанд нь хэчнээн баяртай байна гэж санана |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |