• Өнөөдөр 2024-05-17

Ш.АДЬШАА: 30 жилийн хугацаанд хувийн эрх ашгаа өндөрт тавьсан

2023-04-10,   556

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дараах мэдээлэлийг өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ш.Адьшаа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр  “Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хоёр удаа хэлэлцүүлж дэмжүүлсэн. 30 жилийн хугацаанд хувийн эрх ашгаа өндөр тавьсан, төрөөс баталгаа гаргуулж зээл авдаг, хамаатнуудаа томилуулдаг энэ асуудлыг цэгцлэх нь нийгмийн захиалга. Бид энэ асуудлыг шийдвэрлэх нь улсын эрх ашигтай холбоотой. Тиймээс зайлшгүй батлуулах хэрэгтэй. Төрөөс баталгаа гаргасан тендерийг завшдаг асуудал ил болж ял шийтгэл яригдаж байна. Тиймээс АН-ын бүлэг дэмжих хэрэгтэй гэж үзлээ” гэв.

Ш.АДЬШАА: 30 жилийн хугацаанд хувийн эрх ашгаа өндөрт тавьсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188