• Өнөөдөр 2024-05-17

Т.Аубакир: Дэлхийн аль ч улс орон хүнсний салбараа дэмжиж ажилладаг

2023-04-07,   621

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир дараах байр суурийг илэрхийллээ. 

             Тэрбээр "Бид ядарч зовсон үеэ мартаж болохгүй. Монголын газар тариалан хөл дээрээ босоогүй Буудайн сангийн оруулсан хувь нэмэр өндөр. Өрөндөө баригдсан учраас санг татан буулгах ёстой гэх юм. АНУ, Канадын техник орж ирээгүй, ОХУ-ын техник ашигладаг, бүтээмж багатай үед энэ сангийн гүйцэтгэсэн үүрэг хамгийн их. ХХК болж байгаа нь зөв. Төрийн өмчийн дата болон материаллаг баазаа ашиглаад төрийн өмчит ХХК нь хувийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөх эрсдэлтэй байна. Хувийн хэвшлүүд энэ талаар гомдол ирүүлж байгаа. Дэлхийн аль ч улс орон хүнсний салбараа дэмжиж ажилладаг. Санг хувьчлахаар төрийн тусламж нь хэрхэн зохих шатныханд хүрэх нь тодорхойгүй байна" гэлээ

Т.Аубакир: Дэлхийн аль ч улс орон хүнсний салбараа дэмжиж ажилладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188