• Өнөөдөр 2024-05-17

Г.ТЭМҮҮЛЭН: Байгууллагуудын үйл ажиллагааг даатгалаар хамгаалах нь зүйтэй

2023-04-07,   358

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн газар тариалангийн салбарт даатгалын үйлчилгээ оруулах асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

 
                  Тэрбээр, "Ц.Баттөмөр гишүүн газар тариалангийн салбарт даатгалын баталгаа оруулж ирэх асуудлыг хөндсөн. Энэ асуудлыг хууль эрх зүйн талаас УИХ "Даатгалын баталгаа буюу баталгааны даатгал"-ын хуулийг баталсан. Тиймээс ямар нэг байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч ААН, байгууллагуудын үйл ажиллагааг даатгалаар хамгаалах, тэр дундаа гаднын байгууллагуудын давхар даатгалын үйлчилгээ оруулж ирэх нь зүйтэй. Газар тариалангийн салбар бол асар эрсдэлтэй салбар. Тоног төхөөрөмж нь асар үнэтэй. Тиймээс банкны баталгаанаас илүүтэй давхар даатгалаар хямд эх үүсвэрээр даатгах боломж бүрдсэн. Энэ хавраас эхлэн даатгалын компаниуд банкны үйлчилгээнээс 20-40 дахин бага эх үүсвэрийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна. Тиймээс газар тариалангийн салбарт ч даатгалын баталгааны үйлчилгээг оруулах боломжтой гэж харж байна" гэв.

Г.ТЭМҮҮЛЭН: Байгууллагуудын үйл ажиллагааг даатгалаар хамгаалах нь зүйтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188