• Өнөөдөр 2024-05-08

ЦОГТГЭРЭЛ: Иргэдийн амьдрал ядуу, шударга бус байдал хавтгай болчихлоо

2023-02-13,   409

АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгож, УИХ-аараа баталж, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намын даргатай боллоо. Иймээс ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийлээ. Юуны түрүүнд нэг зүйлийг онцгойлон хэлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн бараг гурван жилийн хугацаанд ойлгомжгүй байдал АН-д үүсэж, цаашид Төрийн асуудал болж үргэлжилсэн. Энд цэг тавилаа. Анхнаасаа эв нэгдлийн талд байж, тэр тусмаа баруун төвийн үзэл баримтлал дээрээ тууштай зогсохыг шахаж, шаардаж, дэмжиж ирсэн намын гишүүд, дэмжигчид, ард иргэддээ мэнд хүргэе. Цэгцрэх асуудал бол нэг хэрэг. Нөгөө талаар шинэ даргад асар их үүрэг хариуцлага, хүлээлт үүсэж байна. Яагаад гэхээр хэт олонхоор нэг нам засаглаж байгаа. Тэр нам эрх чөлөөг боомилсон, хувийн өмч рүү халдсан, тэр тусмаа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө рүү халдсан, эцэстээ хууль, төрийн дарангуйлалд оруулсан. Энэ нь нийгмийн шаардлага болсон. Би саяхан сумдаар орлоо. Иргэдийн амьдрал ядуу байна, шударга бус байдал хавтгай болчихлоо. Олон улсын авлигын индексэд хоёр оронтой тоонд байсан улс орон гурван оронтой тоо руу орчихлоо" гэлээ. 

ЦОГТГЭРЭЛ: Иргэдийн амьдрал ядуу, шударга бус байдал хавтгай болчихлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188