• Өнөөдөр 2024-05-20

Н.Учрал: Би оршин суугаа хаягаа шинэчлээгүйн улмаас долоон хүүхэдтэй болчихоод байна

2023-01-17,   236

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл дараах мэдээллийг хийлээ. 

 
      Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд маш том саад болж ард иргэдийгээ бухимдууллаа.Үүнд хүлцэл өчиж байна. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Тийм учраас тухайн хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Хаяг шилжүүлэх бол өөрийн биеэр очиж хийлгэдэг. Яагаад гэвэл иргэний зөвшөөрөлгүйгээр хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй шүү дээ. Жишээ нь, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Одоо 26 дугаар хороонд амьдардаг. Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи шуурхай арга хэмжээ авч, ачааллыг тэнцвэржүүлсэн. Одоо хэвийн горимоор ажиллаж байна. Та бүхэн 14 хоногийн хугацаанд Ehalamj, E-Mongolia системээр ороод хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байх юм бол линкний тэмдэг дээр дарж, хүсэлтээ илгээгээрэй. Мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэлт хийж, бүгдээрээ богино хугацаанд мэдээллийн сангийнхаа зөрүүтэй байдлыг арилгаж, хамтарч ажиллахыг иргэддээ уриалж байна" хэмээв.

Н.Учрал: Би оршин суугаа хаягаа шинэчлээгүйн улмаас долоон хүүхэдтэй болчихоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188