• Өнөөдөр 2024-05-18

НӨАТ-ын сугалаа энэ сарын 18-нд зохион байгуулагдана

2023-01-15,   266

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг ирэх Лхагва гаригт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.
 
НӨАТ-ын сугалааны тохиролд:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн. НӨАТ-ын баримттай холбоотой Сангийн сайд Б.Жавхлан, “НӨАТ-ын сугалааны системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ" гэсэн юм.

НӨАТ-ын сугалаа энэ сарын 18-нд зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188