Тэрбээр “Бид талбай дээр сар гаран жасглаа, цаашид хэдэн сар үргэлжлэхийг мэдэхгүй байна. Бид шударга ёсны төлөө тэмцсээр байх болно. Танай нам өнөөдөр ард түмний хамгийн том дайсан болчихлоо. Танай намыг татан буулгахын төлөө бүх зүйлээ дайчилна. Намаа татан буулгахгүйн тулд өмнөх Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцож, хууль, шийтгэлийг чангалаад өгөөч ээ. Хөөн хэлэлцэх хугацааг сунгаад өгөөч. Үүнийг та нар шийдэж өгч чадах уу. 3.4 сая иргэний бүх боломжийг хулгайлчихсан. Өнөөдөр бид утаагүй байх байтал хорт утаатай, Улаанбаатар “үхлийн хөндий” болчихоод байна. 3000 төмөр замчны хөдөлмөрийг талаар болгосон орлогч даргын асуудал байна. Ямар хүнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг тараад ямар хүнд л явуулдаггүй юм бэ. Жишээ нь, манай залуусын албан шаардлагад хууль зүйн зөвлөгөө өгч байсан эгчийг албадан барьж, 25 хоног шоронд хорилоо. Тэр хүний хэний хараат юм бэ, бүх зүйлийг ил болгоод өгөөч ээ. Хил гаалиар 17 000 машин нүүрс бүртгэлгүй гарсан байна. Хяналтын таван байгууллага байгаа. Хэн нь ажлаа хийгээгүй байна. Таван хяналтын байгууллагын бүх дарга нар асуудалтай шүү, бүгд шоронд явах ёстой. Үүний төлөө ажиллахгүй бол Ерөнхий сайд та, залуучуудтай гадаа хамт жагсчих. Ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэдэг үг амнаас чинь ямар их гардаг юм бэ. Амандаа шүглээ зуугаад хамаг чадлаараа үлээчихээч дээ" гэлээ.
| У.ЦОГТБАЯР: Ерөнхий сайд аа, таны амнаас “Ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ” гэдэг үг ямар их гардаг юм бэ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |