• Өнөөдөр 2024-05-17

Ж.Ганбаатар: Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр худалдаална

2022-12-14,   441

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдөр  Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. Журмын гол агуулга нь УИХ-аар Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж буй. 

 
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Нүүрсээ биржээр зарахын гол давуу тал нь ам болон Цагаан хад, гэрээ, жишиг үнээр худалдагч, худалдан авагч оролцсон худалдааг хийх боломжтой юм. 180 мянган тонн бол дээд хязгаар. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр худалдаална. Цаашлаад төрийн өмчит компаниудын нүүрсээс бусад бүтээгдэхүүнийг худалдаалахаар зорилт тавьж ажиллаж байгаа. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана. Харин Хөрөнгийн биржийн бэлэн платформыг ашиглаж, уул уурхайн биржийн худалдааг зохион байгуулна" гэлээ.

Ж.Ганбаатар: Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр худалдаална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 02:23:18
    зочин: Тэгвэл баян мөнгөтэйгөөрөө нөгөө нүүрсчид нь худалдаад авчина бас Ганбаатар өөрөө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188