Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар оролцож, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Манжуур хотын Ардын Засгийн газрын удирдлага болон орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллүүд биечлэн оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын амаргүй цаг үед Манжуур хотод Консулын газрын үйл ажиллагааг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаагаа дурдаж, үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв. Тус Консулын газрын хариуцсан консулын тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтдаг юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
| Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газар үйл ажиллагаагаа эхлүүлэв |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |