• Өнөөдөр 2024-04-25

Т.АЮУРСАЙХАН: Алдагдалтай ажилласан Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно

2022-11-15,   345

          УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.  Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан эрүүл мэндийн үйлчилгээ доголдолтой байгаа талаар дараах байр суурийг илэрхийлэв.

           Тэрбээр "Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад 611 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй санг хүлээлгэж өгсөн. Гуравхан жилийн дотор алдагдал хүлээгээд байна. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг дутахаар байна. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүсээд байна. Зохиомлоор орлого тооцоолдог. Зөвхөн томоохон эмнэлэг биш улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв хуваарилдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах вэ. Эмнэлгүүдийн үйлчилгээ доголдолтой, сайн үзэж өгөхгүй байгаа талаар иргэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, ахмад настнуудыг зайнаас үзэж, ойрхон үзэхгүй байна. Өвчин зовлонг нь настай нь холбон тайлбарлаж, чагнах ч үгүй байна гэж ярьж байна. Чанар нь өсөхгүй хэрнээ Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт их байдаг. Буруу явсан, алдагдалтай Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно" гэлээ.

Т.АЮУРСАЙХАН: Алдагдалтай ажилласан Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188