• Өнөөдөр 2024-05-18

Ч.ХҮРЭЛБААТАР: Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл

2022-10-21,   334

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлогын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийллээ. 
Тэрбээр, "Наймаас есдүгээр сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна. Буруу юм буруу үр дүн авчирдаг гэдгийг хэлмээр байна" гэлээ

Ч.ХҮРЭЛБААТАР: Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188