• Өнөөдөр 2024-05-18

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж, төвлөрлийг бууруулна

2022-10-20,   509

Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг энэ сарын 4-нд байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан байна. Тус ажлын хэсгийн анхны  хурал  болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, дараах үүрэг чиглэлийг  өглөө.
Тэрбээр, "Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг. Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай" хэмээлээ. 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж, төвлөрлийг бууруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188