• Өнөөдөр 2024-05-18

Н.БОЛДБААТАР: 2023 оны улсын төсөв 2024 оны сонгуульд бэлдсэн шоуны төсөв болсон гэж үзэж байна

2022-10-19,   301

АН-ын Үндэсний бодлогын холбооны гишүүд, залуус төрийн ордны үүдэнд жагсаж, мэдээлэл хийлээЭнэ үеэр  Ардчилсан залуучуудын холбоо тэргүүн Н.Болдбаатар дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр, "Ардчилсан залуучуудын холбоо есдүгээр сарын 27-Нд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Мөн аравдугаар сарын 01-Нд АН-Ын ҮБХ-Ноос таван шаардлага өгсөн. Түүнээс хойш шаардлагын хариугаа авах гэж жагсаалууд хийсэн. Өчигдөр Засгийн газраас шаардлагын хариуг өнөөдөр өглөө 09:00 Цагт  өгнө гэсэн учраас бид ирлээ. Засгийн газар хуралдаж дуусаад, хариу өгнө гэж байна. 2023 оны улсын төсөв 2024 оны сонгуульд бэлдсэн шоуны төсөв болсон гэж үзэж байна. Маш их алдагдалтай, зардал нэмэгдүүлсэн, гадаад өрийг 200 хувиар нэмэгдүүлсэн төсөв байна. Хүний эрхийн асуудал маш их зөрчигдөж байна. Өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ, валютын үнэ гээд маш олон асуудалд иргэд туйлдаж байна. Бид зөвхөн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь унагаах гэж шаардлага өгөөгүй. Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон асуудлыг ярьсан. Өнөө өглөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан шаардлага өгнө гэсэн ч ирээгүй. Засгийн газрын хуралдааны дараа албан ёсоор өгнө" гэлээ. 

Н.БОЛДБААТАР: 2023 оны улсын төсөв 2024 оны сонгуульд бэлдсэн шоуны төсөв болсон гэж үзэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 15:21:15
    Zochin: Yun khemnelt memnelt.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188