• Өнөөдөр 2024-05-18

Ч.ХҮРЭЛБААТАР: 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна

2022-10-19,   376

          УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар Төрийн ордонд зохион байгуулж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын санал" сэдвээр итгэл тавьлаа.
Тэрбээр "2023 онд уул уурхайн экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэж тооцоолж байна. Ирэх жил нийт 500 км орчим төмөр замыг БНХАУ-ын чиглэлд тавина. Мөн эдийн засгийг төгөлдөржүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Инфляцын түвшинг 2023 онд нэг оронтой тоо буюу найм орчим хувьд барина. Хятадад авч хэрэгжүүлж буй тэг ковидын бодлоготой холбоотойгоор ачаа эргэлт удааширч магадгүй. Хөрш зэргэлдээ орнуудад үнийн өсөлт үргэлжилнэ. Энэ нь манай импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнд нөлөөлнө. 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна. Түүхий эдийн үнэ 2022 оноос өндөр тогтоно гэж тооцож байна. Монгол Улсын эдийн засагт гарч ирэх эрсдэлүүд нь Украины дайн, дэлхийн эдийн засгийн сааралт, санхүүгийн салбарын эмзэг байдал, эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн хүндрэл, байгаль цаг агаарын эрсдэлтэй байна" гэв. 

Ч.ХҮРЭЛБААТАР: 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188