• Өнөөдөр 2024-05-18

С.ЭРДЭНЭ: АН цаашид улс төрийн идэвхтэй тэмцэлд ажиллах болно

2022-10-17,   454

Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хороо хурлаа хийсэн. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг авч хэлэлцсэн. АН-ын гишүүд маш шүүмжлэлтэй хандсан. Уг төсвийн төсөл 2024 оны УИХ-ын болон бүх шатны сонгуульд эрх баригч нам улсын төсвийг сонгуулийн төсөв болгон оруулж ирсэн гэж харж байна. Тиймээс улсын төсвийг бүхэлд нь эргүүлэн татах, төсөвт тусгагдсан зарим асуудлууд дээр санал дэвшүүлсэн. Хэрэв цаашид төсвийг эргүүлэн татахгүй, төсөвтэй холбоотой алдаа завхралаа засаж завхруулахгүй бол АН цаашид улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжиж ажиллах болно. Бид шийдсэн. Намрын үйл ажиллагаанаас эхлээд сөрөг хүчний үйл ажиллагаанд шилжих цаг үе болсон гэж харж байгаа" гэв.

С.ЭРДЭНЭ: АН цаашид улс төрийн идэвхтэй тэмцэлд ажиллах болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 09:32:29
    zochin: sonoson namantsariin dampuursan amisgaa chi yu ch hiij chadahgui ee hurdan zailsan n deer ee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188