Шадар сайд Я.Содбаатар цар тахлын цаг үеийн талаар “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатартай цаг үеийн талаар ярилцлаа.
Я.Содбаатар: Дархан, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол илэрсэн. Олон хүн ажиллаж байгаа учраас харьцангуй хурдан хумьж авч чадаж байна. Бид хүрээгээр хумьж авах чиглэлээр ажиллаж байна. Одоогоор бид ойрын хавьтлын хүмүүсээ тогтоогоод дуусаж байна. Зарим нэг худал мэдээллээс шалтгаалан ойрын хавьтал нэмэгдэх хандлага байна. Дам хавьтлын хүмүүсийн тоог гаргаад, ойрын хавьтлын шинжилгээ бүгд дууссан. Давтан шинжилгээ явж байна. Сэлэнгэ аймгийн шинжилгээг ойрын хавьтлын хүмүүсийг бүгдийг нь шинжлээд дуусаж байна. Дам хавьтлын тоог ерөнхийдөө гаргасан. Тоог нь гаргаад Улаанбаатарт 18 цэг, Сэлэнгэ аймагт хоёр цэг байгуулан ажиллаж байна. Ирэх даваа гарагт бүх хариу гарчих байх. Яг одоогоор 92 хүн ХӨСҮТ дээр байна. Тэндээс 78 хүний биен байдал хөнгөн, 18 хүний биеийн байдал хүнд байна. Сэлэнгийн 97 хүний нь хариу нь гарчихлаа. Дарханд 87 хүний шинжилгээний бүх хариу сөрөг гарч байна. Гадаадын цар тахлын үед ажиллаж байгаа та нарын зүгээс хэлэх зүйл байна уу.
Д.Наранбаатар: Гаднын орнуудад байгаа болон Монголд байгаа эрдэмтэн судлаачид бид цаашдаа хэрхэх, ямар арга хмжээ авбал оновчтой талаар байнга хоорондоо зөвлөлдөж байна. Түүнчлэн хатуу хөл хориог цааш нь сунгах нь зөв үү, УОК-тоо зөв зөвлөмж хүргүүлэх юмсан гэж хичээж байна. Манай багийнхан хэвлэл мэдээллийн мэдээг сайн авч байгаа. Иргэн Д-гийн хувьд нэг болон хоёрдугаар хавьтал, цонх үе нь өнгөрөөд одоо шинжилгээ өгөхөд вирус илэрч эхлэх ёстой. Сэлэнгэ аймгийн асуудал санаа зовоож байна. Гэхдээ шинжилгээний хариунуудаа хараад дүгнэж, арга хэмжээгээ цалгардалгүй аваад явах нь зүйтэй. Улсын онцгой комисс маш сайн ажиллаж байна. УОК-оос эрдэмтэд бидний өгсөн зөвлөгөөг даган арга хэмжээ хурдан авсан нь их зөв явдал боллоо" гэв.
| Шадар сайд Я.Содбаатар эрдэмтэдтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |