Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр “Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Нүүрсний үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ. Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллароор, хил үнээр бол 129 ам.долларын үнэтэй байна. Тээврийн улмаас ийм зөрүү үүсээд байгаа юм. Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимаар хийнэ. Бүх гэрээг бүртгэнэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ. Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй” гэв.
| Ч.ХҮРЭЛБААТАР: Нүүрсний гэрээнүүдийг цахимаар хийнэ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |