Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, “НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас дахин эхлүүлнэ. Сугалаанд нэлээд дэвшилттэй ажлууд хийсэн байгаа. Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтад сугалаа явуулахаар боллоо. Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна. Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм” гэлээ.
| Б.ЖАВХЛАН: НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас дахин эхлүүлнэ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |