МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог өнөөдөр хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормаа 100 хувийн саналаар нэр дэвшихээр болсон байна.
Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхий сайд болоход нь Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй юм.
Мөн түүний аав А.Энхбатыг өнгөрсөн нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох тухай ярьж байв. Учир нь охин Э.Болормаа нь Ерөнхий сайдын зөвлөх учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн нэрээ татсан гэх. Түүний аав А.Энхбат тус яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар олон жил ажилласан туршлагатай аж.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан ч өнгөрсөн 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байсан удаагүй. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгосон тохиолдолд манай улсын анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох юм.
| ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИЖ БУЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Э.БОЛОРМАА ГЭЖ ХЭН БЭ |
|
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |