• Өнөөдөр 2024-05-04

Б.МӨНХБААТАР: Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг

2022-08-17,   311

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг хийсэн юм. Мөн  Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллийн эхэнд онцлон хүргэсэн юм. 

Тэрбээр "Хүний нүдэнд харагддаггүй, олон зүйлийн гол үндэс болсон энэ хуулийг ийнхүү өргөн барьснаар Газрын тухай багц хуулийг бариад байна. Энэ хуульд 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг нь өргөн барих шаардлагатай болсон. Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг. Үүнд тулгуурлаж томоохон төсөл, барилгын ажил явдаг. Улаанбаатар хотод геодезийн 360 цэг тэмдэгт байдгийн тал орчим нь устаж алга болсон. Өндөржилт байхгүй болсонтой холбоотой ус зайлуулах хоолойнууд авто зам болоод хувирчихсан байх жишээтэй. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн чиглэлд сайжруулалт хийгдсэн. Тогтолцоог нарийн болгосон. Хэн төлөвлөх, хяналт тавих вэ гэх мэт. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг мөн тусгаж байгаа" гэлээ.

Б.МӨНХБААТАР: Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188