Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан өчигдөр орой 19:00 цагийн орчимд өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрээр 1969 онд төрсөн. 1987 онд Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, 1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг тус тус төгссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор байлаа.
Ж.Батсайхан нь өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 2-ноос Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Өмнө нь ЦЕГ, ТЕГ, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан, мэргэшсэн төрийн албан хаагчдын нэг байв.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас баржээ |
|