• Өнөөдөр 2024-05-18

Ч.НОМИН: ДБЭТ-ыг архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр нөхөн сэргээнэ

2022-07-21,   342

Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг нураахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж хэл ам дагуулааад буй билээ. Тиймээс энэ талаар Соёлын сайд Ч.Номин  дараах мэдээллийг өгсөн юм. 

 
Тэрбээр, "Их засварын ажил үргэлжилж байна. Энэ барилга бол манай нэрт архитекторууд, уран барималчид, ахмад уран бүтээлчдийн театрын барилгын сонгодог жишээ. Одоогоор гадна багана, ханын будгийг бүрэн хуссан тул хуучирч муудсан төрх нь харагдаж байгаа юм. Мөн архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн хэсгүүдийг нөхөн сэргээж байна. Азийн ягаан театр гэж нэрлэгдсэн алдарт театрын барилгын өнгийг өөрчлөхгүйгээр, их засварыг дуусгаж, уран бүтээлчид маань урлагт хайртай та бүхэнтэйгээ дуурийн тайзнаа удахгүй учран золгоно оо" гэсэн юм. 

Ч.НОМИН: ДБЭТ-ыг архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр нөхөн сэргээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188